Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Гавьяат жүжигчин О.Анужин дахин эх орныхоо нэрийг цуурайтууллаа | Peak News

Гавьяат жүжигчин О.Анужин дахин эх орныхоо нэрийг цуурайтууллаа

Б.Баясгалан
08 сарын 15, 2018

Монгол Улсын хамгийн залуу гавьяат жүжигчин, Улсын драмын балетын эрдмийн театрын гоцлооч, балетчин О.Анужин энэ сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанд оролцож хүрэл медаль хүртлээ. 

Тус тэмцээнд 16 орны 73 балетчин өрсөлдсөн байна. 

Энэ талаар МУГЖ О.Анужин өөрийн цахим хуудаснаа "Шанхайн Олон улсын балетийн тэмцээнд 2 жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Туслаж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархаснаа илэрхийлье. Шанхай Балетийн захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд, тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай Балетийн гоцлооч Юуан Апу, авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1 дүгээр зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетийн нийт хамт олонд маш их баярлалаа.
Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье" хэмээн нийтлэжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.