Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хятад улс саран дээр бууж хөрсний дээж авсан гурав дахь улс болно | Peak News

Хятад улс саран дээр бууж хөрсний дээж авсан гурав дахь улс болно

Х.Оргил
12 сарын 06, 2020

Хятад улс саран дээр төрийн далбаагаа мандууллаа.

Тус улсын "Чан Э-5" сансрын автомат станц сарны гадаргуугийн дээд давхарга дахь сул хөрс /реголит/ цуглуулах ажлаа дуусгажээ. 

Хятадын үндэсний сансрын корпорацаас мэдээлснээр 12 дугаар сарын 02-ны өдөр Бээжингийн цагаар 22:00 цагт дээж цуглуулж дууссаны дараа аппаратын буух, хөөрөх хоёр модуль "дээжийг савлах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна". 

Дээж цуглуулах ажил 19 цаг үргэлжилжээ. Ирэх өдрүүдэд "Чан Э-5" хөрсний дээжийг сарны тойрог замд хүргэж, дараа нь дэлхий рүү авчрах юм.

"Чан Э-5" аппаратыг өнгөрсөн долоо хоногт "Чан Жэн-5" зөөгч пуужингаар хөөргөсөн билээ. 

Хөөргөснөөс хойш гурван долоо хоног орчмын дараа (ойролцоогоор 12 дугаар сарын 17-нд) сарны хөрсний дээжийг манай гарагт авчрах ёстой байна. 

Нийтдээ 2 кг чулуулаг цуглуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг Хятадын эрдэмтэд шинжлэх ухааны зорилгоор төдийгүй саран дээр судалгааны бааз байгуулах бэлтгэл ажлыг хангах төсөлд зориулж судлахаар төлөвлөж байгаа аж.

Хэрэв даалгавар амжилттай хэрэгжвэл Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болно. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын гараг хоорондын "Луна-24" станц сарнаас 170 грамм чулуулгийн дээж авчирсан юм.

Холбоотой сэдвүүд

сансарын тойрог сар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.