Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

АНУ-ын асуудал хариуцсан БНАСАУ-ын тусгай төлөөлөгчийг цаазалжээ | Peak News

АНУ-ын асуудал хариуцсан БНАСАУ-ын тусгай төлөөлөгчийг цаазалжээ

05 сарын 31, 2019

ТОКИО. /RIA Novosti/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн АНУ-ын талаар баримтлах бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чолийг Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны дараа цаазалсан гэж Өмнөд Солонгосын "Чосон ильбо" сонинд мэдээлжээ.

Умард Солонгосоос ирсэн дүрвэгчдийн мэдээллээс иш татан тус сонинд бичсэнээр, Ким Хёк Чолийн хамт БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дөрвөн ажилтныг цаазалсан байна. Дээд хэмжээнд оролцсон өөр хэд хэдэн төлөөлөгчийг, тухайлбал, Ким Жөн Уны орчуулагчийг Чагандо муж дахь “дахин хүмүүжүүлэх газар” руу явуулсан гэж тус сонинд мэдээлжээ.

Энэ бүх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжууд өгсөн байна. Тэдний мэдээлснээр, цаазын ялыг Пёньян хотоос холгүй оршдог Мирим цэргийн нисэх онгоцны буудалд гуравдугаар сард гүйцэтгэжээ. "Чосон ильбо" сонинд мэдээлснээр бол “цаазаар авахуулсан хүмүүсийг” АНУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгасан байна.

Өмнөд Солонгосын тус хэвлэл урьд нь Умард Солонгосын түшмэдийг цаазаар авсан тухай мэдээлж байсан ч дараа нь цаазлуулсан гэх хүмүүс эсэн мэнд, амьд сэрүүн байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану бнасау цаазлах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.