Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

А.Нямдорж: Тэвчээртэй хүнээс л үйлдэл гардаг, үйлдэл хийж л мэдлэг, санхүү, харилцаа дээшилнэ | Peak News

А.Нямдорж: Тэвчээртэй хүнээс л үйлдэл гардаг, үйлдэл хийж л мэдлэг, санхүү, харилцаа дээшилнэ

Х.Оргил
02 сарын 23, 2021

TESOL зэрэгтэй, англи хэлний мэргэшсэн багш А.Нямдорж буюу Алекс Ким залууст зөвлөж байна.

 -Нэг л ахихгүй, хөгжихгүй байгаа юм шиг санагдаад байх юм. Би яавал дээр бол?

- Өмнө нь хэлж байсан даа. Үр дүнтэй, дүнгүй байсан ч төлөвлөсөн цагтаа суугаад л байдаг байсан гэж.  

Дотроо хэчнээн хэрэггүй суулаа, өөр юм хийдэг байж, эсвэл уур хүрээд л. Гэхдээ л яаж ийгээд, хийж дуусгана, нэг зүйлээ барьж аваад 2 цаг сууна гэсэн бол сууна. Амжих, амжихгүй ч өдөр бүр сууна. Илүү суухгүй, дутуу суухгүй. Сүүлдээ, 2 цаг бүтэн сууж сураад ажил, хичээлээ амжуулаад ирэхээр хожим хойно нь төлөвлөсөн 2, 20 минут, 2 өдөр, 20 өдрийг хүртэл маш үр дүнтэй өнгөрөөдөг болсон гэж.

Бас нэг гоё түүх ярьж өгье. Хятадын хулсан мод 5 дахь жилээсээ л хөрснөөсөө дөнгөж цухуйж эхэлдэг гэж. Тэгээд, сарын дотор бараг 24- 27 м болж, байшингаар бол 5-6 давхартай тэнцэх хэмжээтэй юм уу даа. Яагаад гэнэт ийм том болов гэхээр нөгөө бүхэл бүтэн 1, 2, 3…4 жилийн хугацаанд ингэж ургах хэмжээний шим тэжээл авч, хүчирхэг үндсийг бүрдүүлж байдаг байх нь. 

Тэгэхээр хүн, зориод хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэйгээр хийгээд л байвал тэвчээртэй байхыг сураад байна гэсэн үг. 

 Өнөөдрийн хийх ганц хоёр дасгал эсвэл үг дүрэм тогтоох, тогтоохгүй байж болно, бүүр эсвэл хэрэггүй мэт санагдсан ч алсдаа тэр хулс шиг хүчирхэг үндэстэй болохыг илтгэж байгаа юм. Анхнаасаа хүн хийж буй зүйлдээ “итгэлгүй”, идэвхгүй байдлаар хандвал “тэвчээр” гэж гарч ирдэггүй юм аа. Тэвчээртэй байхыг багш нь ч зааж чадахгүй. 

 Тэвчээртэй хүнээс л үйлдэл гардаг. Үйлдэл хийж л мэдлэг, санхүү, харилцаа дээшилнэ. Өөр сонголтгүй.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.