Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Аврагч усчин, шумбагчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа | Peak News

Аврагч усчин, шумбагчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа

Х.Оргил
05 сарын 31, 2018

Онцгой байдлын ерөнхий газраас Аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох анхан шатны “УС-18.1” сургалтыг Улаанбаатар хотноо Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д 2018 оны 05 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Орон нутгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн аврах анги 105-ын нийт 25 алба хаагч 240 цагийн сургалтад хамрагдан, гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, дадлага эзэмшлээ. Сургалтын төгсгөлд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Усчин-аврагч, шумбагчдын мэргэжлийн үнэлгээний ажлын хэсэг”-ийн  шалгалтыг өгч тэнцсэн алба хаагчид өнөөдөр “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.

Аврагч-усчин, шумбагчдын усанд сэлэлтийн сургалтыг Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагч, ОУХМ Ш.Даваадорж удирдан явуулсан юм. Тэрээр, аврагчдад мэргэжлийн үнэмлэх гардуулах үеэрээ, гурван алба хаагч мэргэжлийн тамирчинтай эн зэрэгцэхүйц амжилтыг үзүүлсэн нь сургалтын үр дүн, аврагчдын мэргэжлийн ур чадвар сайн байгааг харуулсан явдал боллоо гэж дүгнэсэн юм. 

Цаашид Онцгой байдлын байгууллагын сургалтын бодлого, төлөвлөлтийн хувьд мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг “анхан”, “дунд”, “дээд”, “гүнзгий” шатаар бэлтгэх, мэргэшүүлэх, зэрэглэл олгох давтан сургалтыг дотооддоо зохион байгуулах бөгөөд “Олон улсын хэмжээний одтой сургалт”-ыг гадны улс орнуудаас мэргэжлийн сургагч багшийг урьж авчран зохион байгуулахаар ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

аврагчид обег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.