Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Б.Бат-Эрдэнэ: Би Э.Оюунболдод итгэл алдраагүй, сэргээш хэрэглэхээргүй бие бялдартай хүн шүү дээ | Peak News

Б.Бат-Эрдэнэ: Би Э.Оюунболдод итгэл алдраагүй, сэргээш хэрэглэхээргүй бие бялдартай хүн шүү дээ

Х.Оргил
08 сарын 27, 2019

Өчигдөр Улсын аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн гэдгийг албан ёсоор зарласан билээ. Уг асуудал дээр Э.Оюунболдын багш Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

"Би Э.Оюунболдтой утсаар ярьсан, хөдөө яваа юм билээ. Өөрөө мэдэгдэл хийсэн шүү дээ. Сэргээш хэрэглээгүй гэдэгтээ их итгэлтэй хэлсэн. Надад ч гэсэн "Багшаа би бодис хэрэглээгүй шүү. Надад итгээрэй. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан. Баяр наадмын өмнө хүн ярьж ямар ч байсан сэргээшийн асуудалтай хутгана гэж заналхийлж байсан. Баяр наадамд түрүүлсний дараа тэрбум 700 сая төгрөгөөр төрийн баяр наадмын түрүүг худалдаж авсан гэж ч гүтгэлээ" гэж хэллээ.  

Иймэрхүү зүйлсээр хүнийг хэлмэгдүүлж байгаа бол үүн шиг буруу зүйл байхгүй. Үүнийг шалгадаг тогтоодог байгууллага нь шалгах байх гэж бодож яваа. Хоёрдугаарт сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол олон улсын төдийгүй манай улсын хууль журмын дагуу шийтгэгдэх байх. Би бол энэ асуудал дээр Э.Оюунболдод итгэл халдраагүй. Угаасаа сэргээш хэрэглээд байхааргүй байгалаасаа заяасан бие бялдартай хүчтэй бөх шүү дээ. Тиймээс энэ тал дээр санаа зовохгүй байна" гэлээ.

Холбоотой сэдвүүд

б.бат-эрдэнэ э.оюунболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.