Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ББСБ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын дэмжлэг авах боломжтой боллоо | Peak News

ББСБ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын дэмжлэг авах боломжтой боллоо

Х.Оргил
11 сарын 13, 2020

Банк бус санхүүгийн байгууллагын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын дэмжлэг авах боломжтой боллоо.

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Транскапитал ББСБ-н Гүйцэтгэх захирал З.Алтанзул нар энэ сарын 11-ний өдөр Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Хамтран ажиллах гэрээний хүрээнд Транскапитал ББСБ-ын харилцагч барьцаа хөрөнгийн дутагдалтайгаас хүссэн зээлээ авч чаддаггүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид богино хугацаанд батлан даалтад хамрагдах, санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж, банк бус санхүүгийн байгууллагын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалтын үйлчилгээ хүрэх нөхцөлийг нээж өгсөн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Зээлийн батлан даалтын сан болон Транскапитал ББСБ нь эмэгтэй бизнес эрхлэгч, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, орон нутагт үйлдвэр эрхлэгчдийг дэмжих олон шинэ бүтээгдэхүүн гаргах, батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

бизнес ждү

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.