Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бэлгийн дарамт учруулсан хэргээр С.Сигалыг шалгаж эхэлжээ | Peak News

Бэлгийн дарамт учруулсан хэргээр С.Сигалыг шалгаж эхэлжээ

Б.Баясгалан
08 сарын 10, 2018

Лос-Анжелес хотын Прокурорын газраас нэрт жүжигчин Стивен Сигалыг бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай Deadline цахим хуудаст мэдээлжээ.

“Лхагва гарагт Лос-Анжелесын цагдаагийн газраас С.Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, бид хэргийг шалгаж байна” гэж прокурорын газраас мэдэгдсэн байна.

Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон, Холливүүдийн продюсер Харви Уайнштейн нарын нэрс цагдаагийн газраас ирүүлсэн хавтаст хэрэгт байна.

Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэж сүүлийн хэдэн сарын турш буруутгасаар байгаа юм. 2017-2018 онд Америкийн хэд хэдэн жүжигчин болон шоу бизнесийн төлөөлөгчид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон байна.

Дашрамд дурдахад, 8 дугаар сарын 6-ны өдөр Стивен Сигал Орос-Америкийн хүмүүнлэгийн харилцааны асуудал эрхэлсэн ОХУ-ын ГХЯ-ны тусгай төлөөлөгчөөр томилогдсон билээ. Тэрбээр соёл урлаг, нийгмийн болон залуучуудын солилцооны салбарт Орос-Америкийн харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүрэг хүлээсэн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

стивен сигал хэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.