Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Б.Мөнхбаатар: Би хотын даргаас албан ёсоор нэрээ татсан | Peak News

Б.Мөнхбаатар: Би хотын даргаас албан ёсоор нэрээ татсан

Б.Баясгалан
01 сарын 09, 2019

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн 12 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Гэвч дараагийн Хотын даргыг сонгож чадалгүй өнөөдрийг хүрч байна. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөл хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар нарыг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл бий. Харин уг асуудлаар хуралдахаар НИТХ хэд хэдэн удаа хуралдаан зарласан ч тодорхой байр суурьт хүрч чадаагүй байна.

Үүнтэй холбоотойгоор Б.Мөнхбаатараас тодруулахад "Хотын намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар Хотын даргад миний болон НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн. МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханыг сонгосон. НИТХ-ын хурлаар хэн Хотын дарга болохыг эцэслэн шийдэх учиртай. 

Өнөөдөр Монгол Улсад хаа сайгүй бужигнасан, хуваагдсан хандлага байгаа. Улсын хөгжил тасралтгүй явах ёстой. Улаанбаатар хотыг удирдана гэдэг зүгээр давхиж очоод хийчихдэг ажил биш. Бүтэн жил ажиллаж байж энэ хотын их цикл яаж явагддагийг ойлгодог. Хотын дарга байна гэдэг нь бэлтгэгдсэн хүн байх ёстой. Хэдийгээр миний нэрийг дэвшүүлж, өрсөлдүүлэх санал гаргасан боловч би хотын даргад нэр дэвшихгүй. Би албан ёсоор нэрээ татсан" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

хотындарга б.мөнхбаатар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.