Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бүх мужийн амбан захирагч нарыг огцруулах бодолтой байна | Peak News

Бүх мужийн амбан захирагч нарыг огцруулах бодолтой байна

peak.mn
05 сарын 22, 2018

Бүх мужийн амбан захирагч нарыг огцруулах бодолтой байгаа тухайгаа Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян зарлажээ. Тэрбээр энэ тухайгаа шинэ Засгийн газрын тангараг өргөх ёслолын дараагаар сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн тэрбээр Засгийн газрын бүрэлдэхүүнд гэмт хэрэгтнүүд илэрсэн тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын албанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
 
Хууль бусаар олсон мөнгөө төсөвт буцааж оруулах хүмүүст эрүүгийн гэмт хэрэг үүсгэх эсэхийг асуухад тэрбээр “Хэрэг бүр ялгаатай” гэж хариулсан байна.
 
Авлигад өртсөн төрийн түшмэдээс хураан авсан мөнгийг улсын төсөвт ойрын үед оруулах тухай  Арменийн Үндэсний аюулгүй байдлын албаны захирал Артур Ванецян өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм.  
 
Авлигатай тэмцэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг юм хэмээн Н.Пашинян хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулах нь Арменийн шинэ Засгийн газрын гол зорилт аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.