Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Бөөр, шээсний замын хорт хавдрын эмчилгээний төлбөрийг 100 хувь ЭМД-ын сангаас төлж байна | Peak News

Бөөр, шээсний замын хорт хавдрын эмчилгээний төлбөрийг 100 хувь ЭМД-ын сангаас төлж байна

ЭМД-ын сангаас бөөр, шээсний замын хорт хавдрын тусламж, үйлчилгээг бүрэн хариуцана. 

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээг 500 мянган төгрөг, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.2 – 5.3 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна. 

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 327 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. 

Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон орон нутгийн ЭМД-тай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой. 

Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.