Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д витаминыг хэтрүүлж хэрэглэх нь амь насанд халтайг эрдэмтэд баталжээ | Peak News

Д витаминыг хэтрүүлж хэрэглэх нь амь насанд халтайг эрдэмтэд баталжээ

Х.Оргил
05 сарын 11, 2019

Цусан дахь Д ВИТАМИНЫ түвшин багасах,ихсэхийн аль аль нь хүний эрүүл мэндэд хөнөөл учруулдаг.

Копенгагены Их Сургуулийн эрдэмтэд цусан дахь Д витамины түвших хэт ихсэх зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын хооронд холбоо өндөр байгааг анх удаа тогтоосон байна.

Өмнө нь Нийгмийн Эрүүл Мэндийн салбарын хувьд Д витамин дутагдалд ихээхэн анхаардаг байсан билээ.  Олон судалгаанууд ч Д витамины түвшин буурах нь эрүүл мэндэд хортой гэдгийг нотолж ирсэн.

Гэвч ийнхүү уг шинэ судалгаагаар анх удаа цусан дахь Д витамины түвших хэт ихсэх нь зүрхний титэм судасны эмгэг болон тархины цус харвалтаас шалтгаалан нас барах эрсдлийг нэмэгдүүлдгийг илрүүлээд буй.

Судалгаанд 247.574 дани хүмүүсийг хамруулж Д  витамины түвшинг судалжээ. 

Эдгээр хүмүүсийн цусан дахь Д витамины түвшинг 7 жил хүртэлх хугацаанд шинжилсэн бөгөөд энэ хугацаанд 16.645 өвчтөн нас баржээ.

Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нийт 5454 өвчтөн байснаас

-ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТААС 1574, 

-ЗҮРХНИЙ ХУРЦ ШИГДЭЭСЭЭР 702 хүн нас барсныг илрүүлжээ. 

Эдгээр нас баралтыг Д витамины түвшингийн ихэссэнтэй холбоотойг тогтоосон байна.

Цусан дахь Д витамины түвшин 70 nmol/ л-ээс их үед өвчтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг илрүүлсэн.

Цаашид цусан дахь  Д витамины түвшинг 100 nmol / л-ээс их үеийн нөлөөний талаарх дэлгэрэнгүй эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай байгааг дурдсан.

Иймээс та  Д витамины бэлдмэл хэрэглэхдээ заавал цусан дахь Д ВИТАМИНЫ ТҮВШИНГЭЭ шалгуулаарай.

Холбоотой сэдвүүд

витамин витаминд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.