Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дайнаас зугтаж, шилжин суурьшсан хүмүүсийн тоо 70 сая давжээ | Peak News

Дайнаас зугтаж, шилжин суурьшсан хүмүүсийн тоо 70 сая давжээ

06 сарын 19, 2019

ЖЕНЕВ. /TASS/. Гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо өнгөрсөн онд 2.3 саяар нэмэгдэж 70 сая давснаар урьд өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас Женев хотод жил тутам тавьдаг “Дэлхийн чиг хандлага” илтгэлд дурджээ.

“Шилжин суурьшсан хүмүүсийн тоо өнгөрсөн онд 2.3 саяар нэмэгдэж 79.8 саяар тоологдох болсон нь мөргөлдөөн, хүчирхийлэл, хүний эрх зөрчигдөж буй явдлын үр дүн юм” хэмээн тэрбээр хэлжээ. 

Өнгөрсөн онд дүрвэсэн хүмүүсийн тоо 25.9 сая байсан бол дотооддоо шилжин суурьшсан хүмүүсийн тоо 41.3 сая, орогнох эрх хүссэн хүмүүсийн тоо 3.5 сая байсан аж. Үүний зэрэгцээ нийт дүрвэгсдийн гуравны хоёр орчим нь Сири, Афганистан, Өмнөд Судан, Сомали улсынх байжээ. Дүрвэгсдийг хүлээн авч буй орнуудын жагсаалтыг Турк улс тэргүүлжээ. Турк улс өнгөрсөн онд 3.7 сая дүрвэгчийг хүлээн авсан байна. Туркийн араас Пакистан, Уганда, Судан, Герман улсууд оржээ. 

Гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо 10 жилийн хугацаанд 27.3 саяар нэмэгджээ. Үүний үндсэн шалтгаануудын нэг нь Сири дэх мөргөлдөөн юм. Үүнээс гадна Ирак, Йемен, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Өмнөд Судан дахь мөргөлдөөн Мьянмараас дүрвэсэн рохинжачууд ийм түвшинд хүргэхэд нөлөөлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

дүрвэгсэд дүрвэгч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.