Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг | Peak News

Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг

06 сарын 19, 2019

ТОКИО. /Asahi/. Дарсыг бага хэмжээгээр тогтмол хэрэглэдэг өндөр настай хүмүүсийг дарс огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад танин мэдэхүйн чадвар нь илүү хөгжсөн байдаг аж. Японы Осака хотын их сургуулийн хэсэг бүлэг эрдэмтэн ийм дүгнэлтэд хүрчээ.

Хоёр долоо хоног орчим үргэлжилсэн судалгаанд Хёго мужийн 76-86 насны 1200 гаруй оршин суугчийг оролцуулжээ. Эрдэмтэд тэдний хоолны зуршил болон согтууруулах ундааны хэрэглээг судлахын сацуу тархины үйл ажиллагаа, анхаарал ой тогтоолтыг нь янз бүрийн аргаар судалсан байна. Эрдэмтдийн үзсэнээр, ажиглалт хийсэн 1150 хүнээс 67 хүний танин мэдэхүйн чадвар илүү хөгжсөн байсан аж. 

Танин мэдэхүйн чадвар нь илүү сайн хөгжсөн өндөр настнууд улаан дарс тогтмол хэрэглэдэг болохыг судлаачид олж илрүүлсэн байна. Тийнхүү дарсыг бага хэмжээнд тогтмол хэрэглэх нь тархины үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодисуудыг гаргадаг гэсэн дүгнэлтэд мэргэжилтнүүд хүрчээ.

Шар айраг, сакэ зэрэг бусад согтууруулах ундаа ийм эерэг нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй хэдий ч судлаачид хоёр жилийн хугацаанд дүн шинжилгээ хийсний эцэст ямар ч төрлийн согтууруулах ундааг долоо хоногт нэг удаа хэрэглэдэг өндөр настай хүмүүсийн тархины үйл ажиллагаа нь огт уудаггүй хүнийхээс илүү сайн явагддаг болохыг тогтоосон байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

дарс тархи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.