Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа | Peak News

Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Л.Баяржаргал
10 сарын 24, 2017

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс ирүүлсэн санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн саналыг тус тус хэлэлцэв.

Хуралдаанаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаарх саналыг үндэслэлгүй гэж үзэн дээрх зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хууль тогтоогчид санал хүргүүлэхээр болов. 

Улсын дээд шүүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.