Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргажээ | Peak News

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргажээ

04 сарын 18, 2019

НЬЮ-ЙОРК. /TASS/. Time” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг гаргажээ. Удирдагчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, шинийг санаачлагчид зэрэг төрлөөр жагсаалтыг гаргасан байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчийн ангилалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Италийн Шадар сайд Маттео Сальвини, Ромын пап Францис, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нар багтсан байжээ. 

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгасан АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер, АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр нар багтсан байна. Энэхүү жагсаалтад 2014-2017 онуудад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин багтаж байсан бол энэ удаад “Time” сэтгүүл түүнийг онцлоогүй байна. 

Хамгийн нөлөө бүхий урлаг соёлын зүтгэлтнүүд ангилалд Америкийн жүжигчин Дуэйн ЖонсонРами МалекМахершала АлиЭмилия КларкРежина КингЯлица Апарисио нар болон бусад уран бүтээлч багтсан байна. Дуучдын дотроос Ариана Гранде, Халид, Солонгосын BTS хамтлаг жагсаалтад оржээ. 

“Аваргууд” ангилалд Египетийн хөлбөмбөгчин Мохаммед Салах, сагсан бөмбөгчин Леброн Жеймс, “Facebook” нийгмийг сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, АНУ-ын Холбооны нөөцийн системийн дарга Джером Пауэлл нар орсон байна. 

“Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтыг “Time” сэтгүүл анх 1999 онд гаргаж байсан юм. Дэлхий дахины нөхцөл байдалд илүү их нөлөө үзүүлсэн хүмүүсийг энэхүү жагсаалтад оруулдаг байна. Жагсаалтад мөн янз бүрийн байгууллагууд багтдаг аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

алдартан тайм

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.