Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Д.Эрдэнэбат: МАН-ын хагарлаас болж 2018 оны төсөв гацчихлаа | Peak News

Д.Эрдэнэбат: МАН-ын хагарлаас болж 2018 оны төсөв гацчихлаа

Л.Баяржаргал
11 сарын 13, 2017

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар үндсэн гурван асуудлаар хэлэлцсэн байна.

Нэгдүгээрт, АН-ын бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон бодлогын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталжээ.

Хоёрдугаарт, Нөхөн болон дахин сонгууль явуулах асуудлаар үүсээд буй нөхцөл байдлын тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээллийг сонссон байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 69  суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах шаардлагатай байгаа бөгөөд сонгуулийг хуулийн дагуу зайлшгүй хийх хэрэгтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ.

Гуравдугаарт, УИХ-ын үйл ажиллагааны талаарх УИХ-ын дэд дарга Санжмятавын мэдээллийг сонссон байна. 

Мэдээллийн үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын үйл ажиллагаагаа ойрын үед юу болоод байна вэ. Намрын чуулган эхэлснээс хойш УИХ ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй. Бүтэн хуралдсангүй. Хоёр хориг л хэлэлцэж бөөн шуугиан боллоо. 2018 оны төсөв дахиад гацчихлаа. Гацахдаа 65 буюу олонхийн бүлэглэлийн хагаралаас болж гацсан. Өнгөрсөн баасан гарагт энэ хууль батлагдаад дуусах байх гэж бид харж, гаргасан шийдвэрийнхээ дагуу хуулийг шуурхай батлуулж, эмх цэгцэд нь оруулъя гэж хандсан. Харамсалтай нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны ирц бүрдээгүй. Үүнээс болж өнөөдрийг хүртэл 2018 оны төсөв батлагдаагүй байна. Хүмүүс төсөв батлагдсан гэсэн буруу мэдээлэлтэй байна. Энэ сарын 15-нд буюу лхагва гарагт хууль батлах эцсийн хугацаа дуусна. Энэ хугацаанд баталж чадахгүй бол олон асуудал үүсч, цаг хугацаа алдана. 

Тиймээс эрх баригчид ажлаа хийх хэрэгтэй байна гэдгийг дахин сануулъя. Төрийн ямар ч ажил урагшлахгүй байна. УИХ-ын гишүүд нь талцаад ажил хаяад байна. Хүлээгдэж буй эдийн засаг, нийгмийн шинжтэй олон хуулийг хэлэлцэх шаардлагатай байна. Чуулганаар нэг ч хуулийн төсөл хэлэлцээгүй байтал намар дуусчихлаа. Энэ маягаар байвал өвөл ч дууслаа.

Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг яаралтай хуралдуулж, УИХ-ыг яах ёстойг хэлэлцэх шаардлага тулгараад байна" гэдгийг онцоллоо.


Холбоотой сэдвүүд

ан-ын бүлэг д.эрдэнэбат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.