Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Наранбаатар: Тусгаарлагдсан иргэдэд эргэлт оруулах нь галаар тоглохтой ижил аюултай зүйл | Peak News

Д.Наранбаатар: Тусгаарлагдсан иргэдэд эргэлт оруулах нь галаар тоглохтой ижил аюултай зүйл

Х.Оргил
03 сарын 19, 2020

"Оном" сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар иргэд, эмнэлэгийн байгууллагийн ажилтнуудад зориулсан мэдээллийг өдөр болгон хийж буй.

Тэрбээр өнөөдөр Лямбда интерферон гэж вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг Америк дахь үйлдвэрлэгчээс нь авч Монгол руу явуулах зөвшөөрлийг авсан байна. Энэхүү эмийн сөрөг нөлөө харьцангуй бага гэдгээрээ онцлог аж.

Оном сангийн эрдэмтдийн баг энэхүү эмийг ЭМЯ болон халдвар илэрсэн иргэдийг эмчилж байгаа ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн эмч Чинбаян нартай танилцуулсан бөгөөд ЭМЯ-тай ярилцаж байгаа гэв. 

Ингэснээр коронаирусийн халдварын үед зөвхөн дэлхийн нийтийн чиг хандлагыг хүлээж суух биш монгол эрдэмтэд оролцож судалгаагаа ахиулах, олон улсын улсын клиникийн судалгаанд оролцох ач холбогдолтой хэмээн тэрбээр онцоллоо.

Мөн тэрбээр "Тусгаарлагдсан байгаа иргэдэд эргэлт оруулах зэрэг маш эрсдэлтэй зүйлсийг хатуу хориглох хэрэгтэй. Нэг л алдаа гаргахад олон мянган хүний амь эрсдэх аюултай. Галаар тоглож эхэлж байна даа! Энэ бол тоглоом биш олон мянган хүний амь. Аав ээжийн минь амь насны асуудал шүү" хэмээн твиттер хуудастаа бичжээ.

Холбоотой сэдвүүд

д.наранбаатар коронавирус

Сэтгэгдэл бичих (66)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.