Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Нямхүү: Франц иргэний коронавирусийн шинжилгээнд нэг сорьц нь эерэг, бусад нь сөрөг гарсан | Peak News

Д.Нямхүү: Франц иргэний коронавирусийн шинжилгээнд нэг сорьц нь эерэг, бусад нь сөрөг гарсан

Х.Оргил
04 сарын 18, 2020

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариуг маргааш танилцуулна.

ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийсэн. Мөн тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсэн байгаа. Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй.

Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Франц иргэний коронавирусийн шинжилгээнд нэг сорьц нь эерэг, бусад нь сөрөг гарсан. Бид 5 сорьц авдаг. Үүнд хамар залгиур, шээс, өтгөн, цэр, цусанд мөн үздэг. Үүнээс нэгд нь коронавирус илрээд байна. Бусад 4 нь сөрөг гараад байгаа юм.

Уушгины хатгаатай хүмүүст эмчилгээ хийж байна. Бид вирусийг хянахаас гадна эмнэлэгийн үзлэг, шинжилгээгээр хянаж, компьютер томографикаар хянаж, эмчилгээний үр дүнг үзэж байна.

Вирусийн шинжилгээг өдөр болгон хийдэг. Учир нь аль сорьц нь эерэг сөрөг байгааг мэдэж байж эмчилгээгээ хийдэг.

Монгол Улс эрсдэл өндөр улсын тоонд багтсан хэвээр байгаа нь үнэлгээгээр илэрлээ. Үнэлгээгээр ийм өндөр гарсан учраас иргэд үүргээ биелүүлж амны хаалтаа сайтар зүүж, хувийн зайгаа баримтлахыг уриалж байна.

Холбоотой сэдвүүд

коронавирус шинжилгээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.