Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөллөө | Peak News

Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөллөө

Б.Баясгалан
11 сарын 22, 2019

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Цэцийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн бүгд хүсэлтийнх нь дагуу Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг дэмжив. Улмаар Д.Одбаяр нь даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдэж буй юм.

Түүнийг энэ сарын 2-нд БНСУ руу зорчиж явахдаа зүй бус авирлаж, бусдад бэлгийн дарамт учруулсан хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Д.Одбаяр нь эх орондоо ирснийхээ дараа буюу энэ сарын 15-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 

Тэрээр чөлөөлөгдөх хүсэлтдээ "Доржийн Одбаяр миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн эрхэм гишүүн Та бүхэнд хандан гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү" гэсэн байдаг.

Холбоотой сэдвүүд

д.одбаяр үндсэн хуулийн цэц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.