Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дональд Трамп: Хятад Хонконгтой залгаа хил рүү цэргээ татаж байна | Peak News

Дональд Трамп: Хятад Хонконгтой залгаа хил рүү цэргээ татаж байна

08 сарын 14, 2019

ВАШИНГТОН. /TASS/. Хятадын эрх баригчид Хонконгтой залгаа хил рүү цэргээ татаж байгаа гэх мэдээлэл АНУ-ын тагнуул газарт бий гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт твиттер хуудсандаа мэдэгджээ.

Хятадын Засгийн газар цэргээ Хонконгтой залгаа хил дээр байрлуулж байна гэж манай тагнуулынхан бидэнд мэдээлсэн. Бүгд тайван, болгоомжтой байх хэрэгтэй!” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-ын төрийн тэргүүн мөн Хятадын засаг захиргааны тусгай бүсэд болж буй эмх замбараагүй байдалд Вашингтоныг холбоотой гэж буруутгасныг ойлгохгүй байгаагаа мэдэгдэв.Хонконгт болж буй асуудалд олон хүн намайг болон АНУ-ыг буруутгаж байна. Яагаад? Төсөөлөхөд ч бэрх байна” гэж тэрбээр бичжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам Хонконгийн үймээн самуунд АНУ-ыг буруутгасныг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео утгагүй зүйл гэж долдугаар сарын сүүлээр мэдэгдсэн байна.

БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Олон нийтийн шахалтаар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч энэ нь эсэргүүцлийн ажиллагааг зогсоож чадаагүй юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану трамп хонконг хятад

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.