Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Е-баримтын систем иргэд хөнгөлөлттэй эмээ авч чадаж байгаа эсэхийг хянана | Peak News

Е-баримтын систем иргэд хөнгөлөлттэй эмээ авч чадаж байгаа эсэхийг хянана

Х.Оргил
10 сарын 30, 2020

Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд дугаарлахгүй байж болно гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн мэдэгдлээ.

Ингэснээр иргэд заасан хугацаанд бус өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ авч болох нь ээ.

Нийт136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөлтэйгээр худалдан авч болох аж.

Үнийг зах зээлйн үнээр тогтоохын тулд и-баримт бүртгэлийн системийн зах зээл дээрх нэгжийн үнээр тодорхойлсон байна. 

Өмнө нь хайрцгаар нь үнийг тогтоож байсан бол нэг таблеткаар нь үнийг тогтоосноор  иргэд бодитой хөнгөлөлт эдлэх боломжтой. Хөнгөлөлттэй эм авах үеэр тухайн эм авч буй иргэнд  Е-баримтын системээр хөнгөлөлттэй эм авсан эсэхийг лавласан зурвас очих юм. 

Иргэн Та "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариултыг өгөх шаардлагатай бөгөөд энэ нь хөнгөлөлтэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулж буй шинэчлэл аж.

Хэрвээ "Үгүй" гэсэн хариулт бүрийн мөрөөр ЭМДЕГ хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг авах юм.

Холбоотой сэдвүүд

и-баримт нөат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.