Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Эбола” вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ | Peak News

“Эбола” вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ

Б.Баясгалан
08 сарын 02, 2018

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун хэсгийн алслагдсан бүс нутагт дэгдсэн “Эбола” вирусын тархалтыг зогсоосон тухайгаа албан ёсоор мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа тус улсад уг вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.

Конго улсын засгийн газар Умард Киву мужид дээрх өвчний халдвар бүртгэгдсэн тухай лхагва гарагт зарласан бөгөөд долоо хоногийн өмнөхөн тус улсын эрүүл мэндийн яамнаас Экватеур мужид дэгдсэн тархалтыг бүрэн зогсоолоо хэмээн мэдэгдээд байсан юм.

“Нийт 6 сорьцыг шинжлэхэд 4-өөс нь “Эбола” вирус илэрсэн гэж нийслэл Киншаса хот дахь Био-анагаах ухааны судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн” гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Мөн нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа юм байна.

Халдвар бүртгэгдээд байгаа Умард Киву мужид шилжин суурьшсан сая гаруй хүн амьдардаг бөгөөд  тус муж нь Руанда болон Уганда улсуудтай хил залгаа оршдог төдийгүй тэдгээр улстай хил дамнасан худалдаа наймаа эрхэлдэг ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөрш орнуудтай хамтран ажиллаж, эрүүл мэндийн байгууллагынхныг анхаарал болгоомжтой, хариу арга хэмжээ авахад бэлтгэлтэй байхыг сануулаад байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

вирус халдвар “эбола” вирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.