Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг 10 жилийн циклтэй болгоно | Peak News

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг 10 жилийн циклтэй болгоно

Б.Баясгалан
10 сарын 22, 2018

Японы Засгийн газрын ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS" төсөл сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагааг үндэсний түвшинд 10 жилээр төлөвлөх аргачлалыг бэлэн болгож өнгөрсөн баасан гарагт БСШУСЯ-нд гардуулан өглөө.

Энэ үеэр уг төслийн зөвлөх, зохицуулагч, төслийн мэргэжилтэн Фүкүо Томохиро “Манай төслийн гол үйл ажиллагаа бол ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргыг боловсруулсан. Энэхүү аргачлал 10 жилд 1 удаа хөтөлбөр шинэчлэлт хийдэг байх тогтолцоо юм. Өмнө нь хөтөлбөрийг бүрэн дүүрэн шинэчлэх үндэслэлийг гаргаагүй байж шууд шинэчлэх шийдвэрийг гаргаж байсан учраас ойр ойрхон буюу 4 жилд 1 удаа хөтөлбөр өөрчлөгддөг байсан. Тэгэхээр бидний зүгээс хөтөлбөрийг шинэчлэхдээ үзэл баримтлал, үндэслэл гэдэг зүйлийг маш оновчтой гаргаж ирэх ёстой. Үүн дээр 2 жил зарцуулаад цаашид хөтөлбөрийн шинэчлэлийн дамжих ёстой үе шатуудыг заавал тодохой хугацаанд нь дамжиж, шаардагдах хугацааг бүгдийг нь оруулж 10 жилийн циклтэй болно” гэлээ.

“ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, багш бэлтгэдэг их дээд сургуулийн төлөөлөл бүхий эрдэмтэн судлаачид БСШУСЯ, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх“(PROCESS) төслийн хүрээнд боловсруулсан юм. 

Тус аргачлалыг БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм. 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.