Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ЭЕШ өгөх сурагчдын анхааралд | Peak News

ЭЕШ өгөх сурагчдын анхааралд

Б.Баясгалан
03 сарын 07, 2020

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл, бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

2020 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.

МХБШ-ыг 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. 

МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2020 оны 03 сарын 23-аас 03 сарын 28-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна. 

Сануулахад, Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, гуравдугаар сарын 30-ныг хүртэл бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод буй. Үүнтэй холбоотойгоор энэ жил ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон 5, 9, 12 дугаар ангийн сурагчдаас улсын шалгалт авахгүй гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдээд буй.

Харин ЭЕШ өгөх сурагчдаас авах монгол хэл, бичгийн шалгалт болон ЭЕШ товлогдсон хуваарийн дагуу хэвээр явагдах юм.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.