Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эмээ түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна | Peak News

Эмээ түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна

Л.Дэлгэрмаа
04 сарын 21, 2026

Япон улсад хотжилт, хүн амын хөгшрөлт эрчимжихийн хэрээр ахмад настнуудын хөдөлмөр эрхлэх боломж хумигдаж, нөгөө талд ганцаардлын асуудал нэмэгдсээр байна. Энэ хоёр асуудлыг зэрэг шийдэх шинэ үйлчилгээ Токио хотод бий болжээ.

Тодруулбал, Client Partners компани 2011 оноос “OK! Obaachan” үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэхүү үйлчилгээний хүрээнд хэрэглэгчид ахмад настнуудыг гэрийн ажилд туслуулах, зөвлөгөө авах, эсвэл зүгээр л хамт цагийг өнгөрүүлэх зорилгоор эмээ нараа түрээслэх үйлчилгээ аж.

Анх хөтөч, орчуулагчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тус компани хотын иргэдийн ганцаардлыг анзаарснаар энэхүү санааг ажил хэрэг болгон нэвтрүүлжээ.

Тус үйлчилгээний ажилтнуудын нэг, 69 настай Таэко Кажи ажлынхаа талаар “Би өдөр бүр янз бүрийн хүмүүстэй уулзаж, шинэ зүйлс мэдэрдэг. Хэзээ ч уйддаггүй” хэмээн ярьсан байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Рури Каназава “Амьдралдаа эхийн халамжийг бараг мэдэрч үзээгүй хүн ч бий. Манай эмээ нар гэр бүлийн хүн шиг халамжилж, тэр дулаан мэдрэмжийг нөхдөг” гэжээ.

Одоогоор “OK! Obaachan” үйлчилгээний хүрээнд ажиллаж буй ахмад настнууд цагт дунджаар 55 ам.долларын цалин авдаг аж.  Цалинт хугацаанд хоол хийх, хүүхэд асрах, зөвлөгөө өгөх, хамт цаг өнгөрүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар уламжлалт нийгэмд ахмад настнууд мэдлэг, туршлагаа залуу үед дамжуулах үүрэгтэй байсан бол Японд хэрэгжиж буй энэхүү үйлчилгээ нь уг үүргийг орчин үеийн зах зээлийн хэлбэрт нийцүүлэн дахин үнэлж буй нэгэн жишээ болж байна.

Эх сурвалж: ABC News

Холбоотой сэдвүүд

эмээ япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.