Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60 насаар тогтоох тухай Путины саналыг баталжээ | Peak News

Эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60 насаар тогтоох тухай Путины саналыг баталжээ

peak.mn
09 сарын 27, 2018

ОХУ-ын Төрийн Дум тэтгэврийн хуулинд эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 60 нас болгож өөрчлөх тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан хуулийн төслийг лхагва газарт санал нэгтэйгээр баталжээ. Харин Оросын эрэгтэйчүүдийн хувьд 63 насандаа тэтгэврээ тогтоолгоно.

Түүнчлэн зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээний үнийн индекстэй уялдуулан тэтгэврийн мөнгийг тогтмол нэмэгдүүлэхтэй холбоотойгоор тэтгэврийн тогтолцооны үзүүлэлтүүдийг өөрчлөх, тэтгэврийн хуримтлалын сангаас тэтгэмж авах, мөн Оросын Тэтгэврийн сан мэдээлэл өгөх тухай  "Нэгдмэл Орос" намын санал болгосон нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын хуулинд оруулсан байна.

Тухайлбал, тусгай ангилалд хамаарах иргэдэд /Чернобыл, Хойд туйлын хойд хэсэгт оршдог Оросын газар нутгийн оршин суугчид болон төрийн албан хаагчид/ холбогдох үндэслэлийг харгалзан хугацаанаас өмнө тэтгэврээ тогтоолгох боломж олгосон тодотголыг хийжээ.

Үүнээс гадна, 55 настай эмэгтэйчүүд, 60 настай эрэгтэйчүүдийн хувьд тэтгэврийн хуримтлалын сангаас тэтгэмж авна.

Мөн бүс нутгийн төрийн мэдлийн байгууллагууд, холбооны улсын байгууллагууд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг  Оросын Тэтгэврийн сан шаардлагатай мэдээллээр хангах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

оху путин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.