Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эртний Грек, Ромын өв соёлын судлалын дэлхийн II чуулган Афин хотноо болж байна | Peak News

Эртний Грек, Ромын өв соёлын судлалын дэлхийн II чуулган Афин хотноо болж байна

Peak.mn
06 сарын 12, 2026

Грекийн нийслэл Афин хотноо Эртний Грек, Ромын өв соёлын судлалын дэлхийн II чуулган эхэлж, 200 гаруй орны эрдэмтэн судлаач, албаны төлөөллүүд оролцож байна. 

"Өнгөрснөөс өнөөдөрт: Эртний мэргэн ухааны үнэ цэнэ" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй хоёр өдрийн чуулганаар эртний соёл иргэншлийн үлдээсэн оюуны өв, хүмүүнлэг үзэл, тэдгээрийн орчин үеийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэж байгаа юм. 

Тус чуулганд Хятад, Грекийн эртний өв судлаачид болон дипломат албаныхан, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож байна. 

Чуулганы хүрээнд "Ёс суртахуун ба боловсрол", "Найрамдал ба хамтын нийгэмлэг", "Энх тайван ба дэг журам", "Технологи ба иргэншил" зэрэг сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдахаас гадна соёлын солилцоог дэмжих цуврал арга хэмжээ болох аж. 

Оролцогчдын үзэж буйгаар эртний иргэншлүүдийн үлдээсэн гүн ухаан, хүмүүнлэг үнэт зүйлс, мэдлэгийн өв нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд олон талаар эерэг нөлөө үзүүлсэн. Тиймээс энэхүү мэдлэг, туршлагыг орчин үеийн хөгжилтэй уялдуулан ашиглах нь ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс болохыг хэлэлцүүлгийн үеэр дурдсан байна. 

Эртний Грек, Ромын өв соёлын судлалын дэлхийн анхдугаар чуулган 2024 онд Бээжин хотноо болж байсан. Түүнээс хойш Хятад, Грекийн байгууллагууд энэ чиглэлийн олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний солилцоог өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллаж иржээ.

Эх сурвалж: Xinxua news 

Холбоотой сэдвүүд

грек ром судлал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.