Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна | Peak News

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

Б.Баясгалан
05 сарын 05, 2019

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын бусад гишүүд энэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байна. Жаргалтхаан сумын иргэдтэй уулзаж, ЕБС-ийн барилгыг шинээр барьж өргөтгөх, 12 хүний орон тоотой Онцгой байдлын бүлгийг тус суманд шинээр байгуулах, cумын эрчим хүчний хүчин чадлыг ирэх 9 сард багтааж нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдлээ" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.

Дашрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх 6 дугаар сарын 30-нд болно. Сонгуульд өрсөлдөхөөр 13 нам материалаа бүрдүүлж СЕХ-нд өгсөн. СЕХ уг асуудлыг хэлэлцээд 11 намд сонгуульд өрсөлдөх батламжийг нь гардуулаад буй юм. 

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшинэ гэсэн таамаг яриа цацагдаад буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "У.Хүрэлсүх бол нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг. Бид тойргоо судалж байна. Нэр дэвшигчээ эцэслэн тогтоогүй байгаа" хэмээсэн юм.

Зургийг "Ishii Ariunbold" фэйсбүүк хаягнаас...

Зургийг "Ishii Ariunbold" фэйсбүүк хаягнаас...

Зургийг "Ishii Ariunbold" фэйсбүүк хаягнаас...

Холбоотой сэдвүүд

у.хүрэлсүх хэнтий

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.