Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ерөөгийн түймрийг унтраахаар 250 гаруй хүн ажиллаж байна | Peak News

Ерөөгийн түймрийг унтраахаар 250 гаруй хүн ажиллаж байна

Өнгөрсөн сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутагт гарсан гал түймэр одоо болтол намжаагүй байна. 

Ойн түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 250 гаруй хүн ажиллаж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа ажээ. 

Түймрийн эрсдэл, хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байх тул үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төв орон нутгаас томилогдон ирж ажиллаж буй Онцгой байдлын алба хаагчдын 10 хоногийн хоол хүнс, шатах тослох материал, багаж хэрэгслийн нөхөн хангалтад дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг тус аймгийн Засаг даргын нөөц сангаас яаралтай шийдвэрлэхээр болжээ.

Сэлэнгэ аймгийн хувьд 17 сумын 10 гаруй нь хуурайшилтын зэрэглэл нэн аюултай зэрэглэлд байна. Ерөө суманд 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан ойн түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 250 гаруй хүн ажиллаж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн түймэр унтраах ажилд сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, сайн дурынхан, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, мөн ойн санг гэрээгээр эзэмшигч, нөхөрлөлүүдийг татан оролцуулж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

гал түймэр сэлэнгэ аймаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.