Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Японд сугалаагаар тодорсон 10 мянган иргэнд өнөөдөр болж буй баярыг үзэх урилга тараажээ | Peak News

Японд сугалаагаар тодорсон 10 мянган иргэнд өнөөдөр болж буй баярыг үзэх урилга тараажээ

Peak.mn
11 сарын 09, 2019

ТОКИО. /TASS/. Үндэсний дуу бүжгийн чуулга оролцож буй баяр наадам Токио хотод өнөөдөр болж байна. Баяр наадам Японы шинэ Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан арга хэмжээний хүрээнд болж байгаа юм.

Японы олон нийтийн телевизийн мэдээлж буйгаар, Эзэн хаан Нарүхито болон түүний хатан Масако эдгээр өдөр баяр наадамд биечлэн оролцох аж. Арга хэмжээг хагас хаалттай горимд явуулж байгаа бөгөөд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс үндэсний хэмжээнд сугалаа явуулах замаар ард иргэдийн дунд 10 мянга урилга тарааснаас гадна өөр 20 мянган урилгыг хүндтэй зочид руу илгээжээ. Үүний зэрэгцээ баяр наадмыг Японы олон нийтийн телевизээр шууд дамжуулан үзүүлэх аж. 

Маргааш буюу ням гарагт Японы Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд зориулсан парад болох юм. 

Ёслолын парадыг Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийдээ заларсныг тунхаглах төрийн ёслолын дараа зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч өнгөрсөн 10 дугаар сарын эхээр “Хагибис” хар салхи их хэмжээний хохирол учруулсны улмаас хойшлуулсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

баяр нарүхито эзэн хаан япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.