Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ФАТФ-ын зөвлөмжийн дагуу худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжилж, хураана | Peak News

ФАТФ-ын зөвлөмжийн дагуу худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжилж, хураана

Б.Баясгалан
11 сарын 01, 2019

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хэлэлцэж, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын бүлэг/ФАТФ/-ээс гаргасан зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэв.

ХЗДХЯ, Сангийн яам болон Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УДШ, УЕП, ТЕГ, ГЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллагуудад нэн яаралтай, шууд хэрэгжүүлэх, 1-2 сарын хугацаанд шат дараатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөжээ. 

Эдгээр байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ төрлийн зөрчлийг дахин үйлдэгдэхээс сэргийлсэн хариуцлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлж байх, гэмт хэргийн эрсдэлтэй уялдуулан мөрдөн шалгах болон прокуророор яллах үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчлүүдэд тохирсон шийтгэл оногдуулж, давтан үйлдэгдэх байдлыг таслан зогсоох зэргээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргажээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.