Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ФОТО: АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлт боллоо | Peak News

ФОТО: АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлт боллоо

peak.mn
12 сарын 10, 2018

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн /АШУҮИС/ шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа. АШУҮИС-ийн цогцолбор сургууль нь Баянзүрх дүүрэгт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа юм.

Нээлтийн ёслолд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Энэ хичээлийн байранд 3,000 гаруй оюутан суралцана. Мөн хичээлийн шинэ байрны ур чадварын тэнхмүүдийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, олон улсын стандарт, жишгийн дагуу тохижуулжээ. Харин Монгол уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлгээр жилд 110,000 гаруй хүн үйлчлүүлж, эмчилгээ, оношилгоо хийлгэх юм байна. 

Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү, төөнүүр, бариа заслын чиглэлээр хамгийн сүүлийн орчин үеийн тусламж үйлчилгээ үзүүлж, анх удаагаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулах болсноор анхдагч, шинэлэг юм.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Эрүүл мэндийн салбарын хувьд өнөөдөр түүхэн үйл явдал болж байна. АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг ашиглалтад орж эхэллээ. Өнөөдөр 66 ортой уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Анагаах ухаан, Монгол анагаах ухааны олон улсын сургууль үүд хаалгаа нээлээ. Ирэх оны 5-р сард эмнэлэг, сургууль бүхэлдээ ашиглалтад орно. Ингэснээр салбарын боловсон хүчний чанар, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрахын зэрэгцээ ард түмэндээ үйлчилдэг Япон стандартын эмнэлэгтэй болно. Японы засгийн газар болон бүтээн байгуулалтад ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд баярлалаа" гэв.

Шинэ цогцолборын нээлтийн фото сурвалжлагыг хүлээн авна уу. 

Холбоотой сэдвүүд

ашуүис сургууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.