Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ФОТО: Их зохиолчийг эцсийн замд нь үдлээ | Peak News

ФОТО: Их зохиолчийг эцсийн замд нь үдлээ

peak.mn
12 сарын 24, 2018

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 2018 оны арван хоёрдугаар сарын 19-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Тэрээр 1938 оны 3-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төржээ. 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг тус тус төгссөн.

1960 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Зохиолчдын эвлэлийн гишүүнд 1966 онд элссэн. Уурхайчдын Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцжээ. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичиж байв. Түүний бичсэн "Ерэн баатрын дууль", "Шөнө ургасан цэцэг" найраглалыг бид сайн мэднэ. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь Гарьд магнай /1983/, "Тод магнай /1990/, "Цэц магнай" /1995/ уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын олон шүлэг, найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан байна.

МЗЭ-ийн шагнал/1972/, МХЗЭ-ийн нэрэмжит/1979/, Төрийн шагнал/1988/, Ардын уран зохиолч/1999/ тус тус хүртжээ. 

Өнөөдөр түүнийг эцсийн замд нь үдлээ. Ум сайн амгалан болтугай. 

Холбоотой сэдвүүд

зохиолч шаравын сүрэнжав

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.