Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ФОТО: МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийнэ | Peak News

ФОТО: МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийнэ

peak.mn
08 сарын 09, 2018

"Иргэдийн шударга шүүх" ТББ, Монголын худалдаачдын холбоо хамтран МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийх талаар мэдээлэл хийлээ. 

Тэд “МАН 2016 онд УИХ-ын ээлжид сонгуульд ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно, авлига хээл хахуультай тэмцэнэ' гэх зэргээр амлаж, үнэмлэхгүй ялалт байгуулсан. Гэвч амлалтаа биелүүлсэнгүй. Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлого явуулж байна. 

Өөрсдийн хүч чадлаар хувиараа худалдаа эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж, өр зээлийн дарамтад оруулж, татвар, торгуулиар хүчирхийлж байна. Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээр эсэргүүцлийн тэмцэл эхлүүлэх гэж байна. Албан бус мэдээгээр Монголд 300 мянга гаруй худалдаа эрхлэгч бий. Тэднийг тэмцэлд уриалан дуудаж байна. Бидний эсэргүүцлийг хүлээн авч, ямар нэгэн шийдвэрт хүртэл тэмцэх болно. Тэмцэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ. Хэрэв бидний төлөө ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол бид жагсаал, суултаа өлсгөлөн болгоно” гэлээ.

Холбоотой сэдвүүд

ман суулт өлсгөлөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.