Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Газар хөдлөлтийн улмаас Хоккайдо арлын 16 оршин суугч амиа алджээ | Peak News

Газар хөдлөлтийн улмаас Хоккайдо арлын 16 оршин суугч амиа алджээ

peak.mn
09 сарын 07, 2018

Японы Хоккайдо аралд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 16-д хүрч, 26 хүн сураггүй алга болсон байна. Энэ тухай Ерөнхий сайд Шинзо Абэ гамшгийн уршгийг арилгах асуудлаар болсон засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдлээ.
 
Өмнө нь 13 хүн амиа алдсан тухай мэдээлж байсан юм.
 
Пүрэв гарагт шилжих шөнө Хоккайдо аралд 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн голомт нь Ибура районд, 37 км-ийн гүнд байжээ.

Тус арал дахь Ацума тосгоны орчимд 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон газарт хөрс нурсан байна. Эрэн хайх, аврах ажиллагаа өнгөрсөн шөнийн турш үргэлжилжээ. Арал дээр цахилгаан хангамж бүрэн тасалдаж, 3 сая гаруй айл өрх тог цахилгаангүй болсон байсан бол өнөө өглөө 964 мянган байшин барилгын эрчим хүчний хангамжийг сэргээсэн байна. Цахилгаан хангамжийг бүрэн сэргээхэд 7 хоногийн хугацаа шаардлагатай ажээ.

Шинээр барьсан “Титосэ” нисэх онгоцны буудлын барилгад эвдрэл гарсан учраас хаажээ. Баасан гарагийн бүх нислэг цуцлагдсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

газархөдлөлт хоккайдо арал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.