Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Huawei” компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгчээ | Peak News

“Huawei” компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгчээ

peak.mn
03 сарын 07, 2019

АНУ-ын Засгийн газрын агентлагуудад БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон шийдвэртэй холбогдуулан тус компани АНУ-ын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлд тэмдэглэснээр, тус компанийн бүтээгдэхүүнүүдийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ батлах хангалттай нотлох баримтыг АНУ-ын тал бүрдүүлж чадаагүй аж. Мөн “Huawei” компани нь БНХАУ-ын Засгийн газартай холбоотой гэх мэдээллийг няцаасан байжээ.

Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэмээн үзэж, “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох шийдвэрийг АНУ-ын Засгийн газар гаргасан билээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын мэдээллийн технологийн тус компаниас болгоомжлохыг холбоотон орнууддаа уриалсан юм.

“Huawei” компани нь харилцаа холбооны хэрэгсэл болон сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниудын нэг билээ.

“АНУ-ын Конгресс манай компанийн бүтээгдэхүүнийг хориглосон шийдвэрээ батлах хангалттай нотолгоог бүрдүүлж чадаагүй. Уг хориг нь хууль бус төдийгүй “Huawei” компанийн шударга өрсөлдөх эрхийг хязгаарлаж байна” гэж “Huawei” компани төлөөлөгч Гуо Пин хэлжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC

Холбоотой сэдвүүд

huawei ану засгийнгазар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.