Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна | Peak News

Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

Х.Оргил
11 сарын 30, 2021

Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд  явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна.

Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж.

Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Оюутан, залуус, багш, ажилчид та бүхэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдаарай.

Холбоотой сэдвүүд

хот хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.