Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулаагүй зээлдэгчдэд 2 нэгж хувийн хүүгийн хөнгөлөлт олгоно | Peak News

Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулаагүй зээлдэгчдэд 2 нэгж хувийн хүүгийн хөнгөлөлт олгоно

Х.Оргил
10 сарын 02, 2020

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан билээ.

“Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-нд заасны дагуу төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулах шийдвэр гарсан.

Энэ ажлын хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргасан нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаа бөгөөд үүнээс 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,270 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 сараар хойшлуулжээ.

Нийт зээлдэгчийн 53 хувь, ипотекийн зээлийн багцын 60 хувийг эзэлж байна. 

Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулаагүй зээлдэгчдэд 2 нэгж хувийн хүүгийн хөнгөлөлтийг 3 сарын хугацаанд олгох үүргийг Засгийн газарт өгсөн юм. Энэ дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид 3 сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж.

Холбоотой сэдвүүд

ипотек ипотекийн зээл

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.