Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ирэх намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал гаргажээ | Peak News

Ирэх намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх санал гаргажээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй. Тэгвэл олон улсын хэмжээний уг арга хэмжээнд гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэхтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах шаардлага үүсэж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийг хойшлуулж, есдүгээр сарын 15-наас эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ.

Албаныхны мэдээлснээр, хуралдааны үеэр төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, зочид төлөөлөгчдийн хөдөлгөөн нэмэгдэх тул хотын төвийн замын ачаалал эрс өснө гэж үзэж буй юм. Иймд сургуулийн хичээл эхлэх хугацааг түр хойшлуулснаар түгжрэлийг бууруулах, арга хэмжээг хэвийн явуулах боломж бүрдэнэ хэмээн үзэж буй аж.

COP17 нь дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг хэлэлцдэг өндөр түвшний чуулга уулзалт бөгөөд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог.

Одоогоор Боловсролын яамнаас уг саналыг хэрхэн шийдвэрлэх талаар албан ёсны байр суурь хараахан мэдээлээгүй байгаа ажээ.

Холбоотой сэдвүүд

cop17 боуаөя ебс сургууль цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.