Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жэк Ма: Компьютерууд зөвхөн чиптэй байдаг бол хүмүүс зүрх сэтгэлтэй байдаг | Peak News

Жэк Ма: Компьютерууд зөвхөн чиптэй байдаг бол хүмүүс зүрх сэтгэлтэй байдаг

08 сарын 30, 2019

ШАНХАЙ. /Bloomberg/. Технологийн дэвшлийн ачаар хүмүүс ойрын ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтой болно гэж Хятадын “Alibaba” корпорацыг үүсгэн байгуулагч Жэк Ма үзэж байна. Тэрбээр энэ тухайгаа пүрэв гарагт Шанхай хотод болсон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх олон улсын бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Хүн бүр, бүх улс орон болон Засгийн газар бидний үр хүүхдүүд долоо хоногийн гурван өдөр, өдөрт дөрвөн цагийн ажил олж чадна гэдэг итгэлтэй байхын тулд боловсролын тогтолцоог шинэчлэх ажлыг ирэх 10-20 жилийн хугацаанд хийх ёстой” гэж Жэк Ма хэлсэн байна.

Гэхдээ тэрбээр технологийн хөгжил нь ажлын байрны тоог цөөрүүлэхгүй гэдгийг онцлон хэлжээ. “Ажлын байрны хувьд би санаа зовохгүй байна. Компьютерууд зөвхөн чиптэй байдаг бол хүмүүс зүрх сэтгэлтэй байдаг. Мэдлэг зүрх сэтгэлээс гардаг” гэж Ма хэлсэн байна. Түүний хэлснээр, “хиймэл оюун ухааны ачаар хүмүүст амьдралаа сайхан өнгөрүүлэх цаг зав гарна”.

Жэк Ма “Alibaba” компанийг 1999 онд Ханжоу хотод байгуулсан бөгөөд цахим арилжааны салбар дахь дэлхийн томоохон компаниудын нэг болгож чадсан юм. Хятадын хамгийн баян гурван хүний нэгд тооцогддог түүний хөрөнгө 2018 онд 30 гаруй тэрбум ам.доллароор үнэлэгджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

жакма жек ма

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.