Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгож, элсүүлнэ' | Peak News

"Цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгож, элсүүлнэ"

Б.Баясгалан
09 сарын 17, 2020

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлж, цахим болон танхимын хосолсон сургалтыг танхимын хэлбэрт бүрэн шилжүүлэх юм. Үүнтэй холбоотой асуудлаар нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Ерөнхий боловсролын сургуулиудын танхимын сургалт 5 өдөр бүтэн цагаар орно. Нэг ангид 20 хүүхэд хичээллэж байсныг бүтэн ангиар хичээллүүлж, зарим судлагдахууныг теле хичээлээр орж байсныг болиулж бүх судлагдахуун танхимаар орно.

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлэх болсон тул нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш буюу 9 дүгээр сарын 18-ны 09:00 цагт эхэлж, 9 дүгээр сарын 21-ний 14:00 цагт хаагдана. Дээрх хугацаанд цахим бүртгэл 24 цагийн турш үргэлжилнэ. Улмаар 9 дүгээр сарын 21-ний 16:00 цагаас цахим элсэлтийг нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдэд нэгэн зэрэг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Элсэлтийн үр дүнг бүртгүүлсэн гар утасны дугаараар нь эцэг эхчүүдэд мэдэгдэнэ" хэмээлээ.

Цэцэрлэгийн цахим бүртгэл https://tsetserleg.ulaanbaatar.mn/ сайтаар явагдана.

Хоёр настай хүүхдээ цэцэрлэгт цахимаар бүртгүүлэх заавар

Эцэг эхчүүд https://tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, дараах зааврын дагуу хүүхдээ бүртгүүлнэ.

Мөн 2-3 настай хүүхдүүдийг харах Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдүүдийг энэ долоо хоногт бүртгэж буй бөгөөд ирэх даваа гарагаас үйл ажиллагаа нь эхлэх аж. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.