Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жирэмсний, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хэрхэн тооцож олгодог вэ | Peak News

Жирэмсний, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хэрхэн тооцож олгодог вэ

Б.Баясгалан
11 сарын 08, 2020

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ хэрхэн тооцоолохыг жишээгээр хүргэж байна.

1. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцон олгоно. Даатгуулагч эх та эмнэлгийн хуудсаа ажиллаж буй байгууллагынхаа холбогдох ажилтанд өгч тэтгэмжээ бодуулна. 

Тэтгэмжийг хэрхэн бодохыг дараах жишээгээр хүргэж байна.

2. Ажилгүйдлийн тэтгэмж

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь хэмжээгээр бодож, ажлын 76 өдрөөр тооцож олгоно.

Хэрхэн бодож олгодгийг жишээгээр хүргэж байна.

3. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдахаас өмнө 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамааралтайгаар сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас дараах хувь хэмжээгээр бодно.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Холбоотой сэдвүүд

тэтгэмж хнхя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.