Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жирэмсний эхэн үед самар идэх нь хүүхдийн оюун ухааныг сайжруулдаг | Peak News

Жирэмсний эхэн үед самар идэх нь хүүхдийн оюун ухааныг сайжруулдаг

Э.Мөнхтуяа
05 сарын 10, 2019

Зарим жирэмсэн эх хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэхийн тулд сонгодог хөгжим сонсох нь тустай гэж итгэдэг. Үүний оронд тэд идэж буй хүнсэндээ анхаарах нь илүү үр дүнтэй болохыг зөвлөж байна.

Сүүлийн үеийн судалгаагаар жирэмсэний эхэн үед самар идэх нь хүүхдийн оюун ухааныг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Судалгаагаар жирэмсний эхний гурван сард самар идсэн эхийн хүүхдийн анхаарал төвлөрөлт, санах ой, танин мэдэхүйн чадвар нь өндөр байгааг харуулжээ.

Тус судалгаанд Испанийн 2200 жирэмсэн эх оролцсон ба төрснөөс хойш 18 сар, 5 нас, 8 настайд нь үргэлжлүүлэн туршилт хийсэн байна.

Барселонагийн Дэлхийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Флорен Гигнак “Энэ нь жирэмсэний үед самар идэх нь хүүхдийн сэтгэцэд урт хугацаанд хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн анхны судалгаа юм” хэмээн мэдэгджээ. Уг судалгаанд хушга, бүйлс, газрын самар, хуш, ойн самрууд (walnuts, almonds, peanuts, pine nuts, hazelnuts) багтжээ.

Эдгээр самарт фолийн хүчил, омега-3, омега-6 зэрэг ханаагүй тос ихээр агуулагддагтай үр дүнг нь холбож тайлбарласан байна.

Холбоотой сэдвүүд

жирэмсэн эх самар

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.