Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жой Байдэн: Улс төрийн бохир бизнест орохоос өөр аргагүй | Peak News

Жой Байдэн: Улс төрийн бохир бизнест орохоос өөр аргагүй

Х.Оргил
11 сарын 08, 2020

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, одоо тооллого үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч  Жой Байдэн Цагаан ордны тэргүүнээр сонгогдох нь тодорхой болоод буй. 

Байдэн гучхан настайдаа сенатор болж, АНУ-ын түүхэнд хамгийн залуугаараа ийм өндөр албанд сонгогдсон зургаа дахь хүн болжээ. Идэр залуудаа эхнэр, охиноо автомашины ослоор, 2015 онд том хүүгээ тархины хавдраар алдсан ч тэсвэр хатуужил, эр зоригоор зовлон бэрхшээлээ давж, улс төрийн карьераа үргэлжээ.

Тэрбээр 2017 онд Харвардын сургуулийн төгсөгчдөд хандан ийнхүү хэлж байжээ.

"Эвдэрч буй системээс зугтах замаар системийн сүйрлээс ангижирна хэмээн бүү хуурт. Харвардын боловсрол авснаараа та нарын өмнө бусдад олдохгүй асар их боломж нээгдэнэ. Гэхдээ энэ нь амьдралын хатуу хөтүүгээс, зовлон зүдгүүрээс хамгаалах хамгаалалт болж чадахгүй. Алдаа мадагтай, сүйрэх дөхсөн улс төрийн системийн үр дагавраас та бүхэн өөрсдийгөө зайлуулж чадахгүй. Өөрсдийгөө, гэр бүлээ тойруулсан хамгаалалт бөмбөлөг үүсгээд ч арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах, хүч хэрэглэх явдал, улс төрийн ялгарал, эдийн засгийн эрх тэгш бус байдал, дэлхийн дулаарлын үр дагавраас зайлсхийх аргагүй.

Нийгэмд байр суурь эзлэх, нэр хүнд амжилтын хойноос хөөцөлдөх тэр дөнгөнөөс өөрсдийгөө чөлөөлж, оронд нь жинхэнэ өөрчлөлт хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй.

Ухаантнууд улс төрд оролцохгүй байснаараа мулгуу хүмүүсээр удирдуулах шийтгэл хүлээнэ’ гэсэн Платоны үг байдаг. Тиймээс ч та бүхэн улс төрийн бохир бизнест орохоос өөр аргагүй. Өөрийнхөө аюулгүй байдлын төлөө оролцох л ёстой. Үл тоомсорлоод явна гэж байж болшгүй зүйл.”

Эх сурвалж: Харвардын серендипити

Холбоотой сэдвүүд

ану жойбайден

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.