Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Каннын кино наадмын шилдгүүд тодорлоо | Peak News

Каннын кино наадмын шилдгүүд тодорлоо

05 сарын 26, 2019

КАНН. /TASS/. Каннын 72 дахь удаагийн кино наадмын гол шагнал болох “Алтан дал модны навч”-ийг Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хо “Шимэгчид” киногоороо хүртжээ.

Төгсгөлдөө жинхэнэ эмгэнэлт кино болж хувирдаг уг инээдмийн кинонд ямар ч аргаар хамаагүй бусдын хөрөнгөөр баяжихыг оролдож буй ядуу солонгос гэр бүлийн тухай өгүүлдэг байна. Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Ход Францын жүжигчин Катрин Денев шагналыг гардуулан өгчээ. Энэ жил уг наадмын гол шагналын төлөө 21 кино өрсөлдсөн байна.

Каннын кино наадмын гран-при шагналыг Францын найруулагч Мати Диоп "Атлантика" киногоороо хүртжээ. Уг кинонд Дакарын тэнгэр баганадсан цамхгийн барилга дээр ажиллаж буй залуу эр Сулейман болон 17 настай охин Ада нарын хайр дурлалын тухай өгүүлдэг ажээ.

Бельгийн найруулагчид болох Жан-Пьер, Люк Дарденны нар “Залуу Ахмед” киногоороо "шилдэг найруулга" шагналын эзэн болсон байна. 

Каннын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Испанийн жүжигчин Антонио Бандерас хүртжээ. Тэрбээр  Педро Альмодоварын бүтээсэн “Өвдөлт ба алдар нэр” кинонд бүтээсэн дүрээрээ уг нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Уг кинонд Бандерас жүжигчин Пенелопа Крузтэй хамтран тогложээ.

Харин шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Английн жүжигчин Эмили Бичем найруулагч Жессики Хауснерын “Бяцхан Жо” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна.  

Шилдэг кино зохиолын шагналыг Францын найруулагч Селин Скьямма “Гал дундах охины хөрөг” киногоороо хүртлээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

канн кино наадам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.