Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Казахстаны тал жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгоно | Peak News

Казахстаны тал жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгоно

Х.Оргил
10 сарын 15, 2019

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айчлалын үеэр Монгол, Казахстаны боловсролын салбарын хамтын ажиллагааны хоёр баримт бичигт гарын үсэг зурагдлаа.

Казахстаны талтай олон жилийн турш хийгдэж байсан яриа, хэлэлцээний үр дүнд “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нур-Султан хотноо байгууллаа.

Мөн 2008 онд байгуулсан хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Казахстаны талаас манай улсад жил бүр 5 сургалтын тэтгэлэг олгож байсан бол дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг байгуулан Казахстаны талаас жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгож байхаар боллоо.

Боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр болон тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх тухай протоколд Монголын талыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр гарын үсэг зурсан болно.

Холбоотой сэдвүүд

казахстан тэтгэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.