Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Кени улс Хятадын иргэдийг авлигын хэргээр баривчилжээ | Peak News

Кени улс Хятадын иргэдийг авлигын хэргээр баривчилжээ

Б.Баясгалан
12 сарын 10, 2018

Кени Улсын Ёс зүй Авлигын эсрэг хорооноос Хятадын Зам ба Гүүр Корпораци (CRBC)-ийн ажилтнууд болох Хятадын 3, Кенийн 4 нийт  7 хүнийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ.  Тэдгээр хүмүүсийг тус улсад “Стандарт Гауж Төмөр зам”-ыг  барих ажилдаа Кенийн төрийн албан хаагчдад авлига өгсөн хэрэгт сэжиглэж байгаа ажээ. Тус төмөр замыг 2017 оны дундуур ашиглалтанд оруулж нийслэл Найробигаас эргийн хот Момбосагийн чиглэлд галт тэрэг зорчдог болсноос эхлээд олон асуудлууд тойрч байсан юм.

Тус төмөр замын үйл ажиллагаанаас өдөрт 1 сая шиллинг буюу 9700 ам долларыг хууль бусаар завшдаг хэмээн нэр нь тодорхойгүй эх сурвалж мэдэгджээ.  Өдөр бүр 4000 гаруй тасалбарыг нэг бүр нь дунджаар 15.50 ам доллараар худалдаалдагаас тооцож үзвэл нийт ашгийн 15 хувийг  завшдаг гэсэн тооцоо гарч байгаа юм.

3 тэрбум гаруй ам.долларын өртөгтэйгээр тус төмөр замыг бүтээн босгосон юм. Тус улсын хамгийн том хоёр хотыг холбож, цаг хугацааг хэмнэн, эдийн засгийг өсгөнө хэмээн сайшаагдаж байсан тус төмөр замын барилгын ажил үргэлжлэх тусам Кенийн засгийн газраас их хэмжээний зардал гаргах болсон нь тус улсад ихэд алдагдалтай байжээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: https://www.iaac.mn

Холбоотой сэдвүүд

авлига хятад кени улс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.