Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Хаадын тоглоом”-ын шинэ анги бүтээхийг шаардагсад 700 мянгад хүрчээ | Peak News

“Хаадын тоглоом”-ын шинэ анги бүтээхийг шаардагсад 700 мянгад хүрчээ

05 сарын 17, 2019

ВАШИНГТОН. /BBC/. HBO” сувгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг “Хаадын тоглоом” цувралын наймдугаар бүлгийн ангиудыг дахин хийхийг тус цувралын найруулагч Давид Бениофф, Д.Б. Вейсс нарт уриалсан цахим өргөх бичигт гарын үсгээ зурсан хүний тоо 700 мянга давжээ.

Зохиолч Жорж Р.Р. Мартины “Гал, мөсний дуун” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хаадын тоглоом” цувралын сүүлийн ангиудыг шүтэн бишрэгчид нь хурцаар шүүмжилж, урам хугарсан үзэгчид цувралыг дахин хийхийг уриалж байна. 

Тус цувралын наймдугаар бүлгийн “The Bells” хэмээх нэртэй тавдугаар /сүүлээсээ хоёр дахь/ анги гарсны дараа уг өргөх бичгийг Change.org цахим хуудсанд байршуулжээ. Одоогийн байдлаар, уг баримт бичигт хүсэлтээ гаргасан хүний тоо 701 мянгад хүрчээ.

Уг өргөх бичигт Д.Бениофф, Д.Б. Вейсс нар өөрсдийгөө чадваргүй зохиолч гэдгээ батлан харууллаа хэмээн тэмдэглэсэн байна. Үүний учир нь Ж.Мартин “The Winds Of Winter” хэмээх дараагийн номоо бичиж байгаа бөгөөд телевизийн цуврал Ж.Мартины зохиолоос өөр төгсгөлтэй байх юм. 

Цувралын нэг анги ойролцоогоор 15 сая ам.долларын зардлаар бүтдэг тул HBO” өргөх бичгийн шаардлагыг хүлээж авахгүй байх магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.

"Хаадын тоглоом" цуврал нь “HBO” сувгийн хамгийн алдартай уран бүтээл бөгөөд хамгийн сүүлд үзэгчдийн хүртээл болсон наймдугаар бүлгийн тавдугаар ангийг л гэхэд 18.4 сая хүн үзжээ. Алдарт цувралын хамгийн сүүлийн анги ирэх долоо хоногийн даваа гарагийн өглөө “HBO” сувгаар гарна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

gameofthron хаадынтоглоом

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.