Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хамгийн өндөр орлоготой зохиолчдыг Жеймс Паттерсон тэргүүлжээ | Peak News

Хамгийн өндөр орлоготой зохиолчдыг Жеймс Паттерсон тэргүүлжээ

peak.mn
12 сарын 12, 2018

2018 оны хамгийн өндөр орлоготой зохиолчдын жагсаалтыг Жеймс Паттерсон тэргүүлсэн тухай "Forbes" сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ.

Тэрбээр 12 сарын хугацаанд 86 сая ам.долларын орлого олсон байна. "NPD BookScan" судалгааны албаны мэдээллээр, Паттерсоны ном дурдсан хугацаанд АНУ-д 4.8 сая ширхэг худалдаалагджээ. Сүүлийн 20 жилд Паттерсон уг жагсаалтыг 10 дахь удаагаа тэргүүлж байгаа нь энэ юм.

Жагсаалтын хоёрдугаарт, Жоан Роулинг 54 сая ам.долларын ашиг орлогоороо бичигджээ. Өнгөрсөн онд зохиолч эмэгтэй 95 сая ам.долларын орлогоороо уг жагсаалтыг тэргүүлж байв. Энэ жил түүний ном АНУ-д 2.9 сая ширхэг худалдаалагдсанаас гадна, зохиолч эмэгтэйн номуудад нь гардаг шидэт ертөнцийг харуулсан цэцэрлэгт хүрээлэнгүүдээс орлого олсон байна.

Алдарт зохиолч Стивен Кинг жагсаалтын гуравдугаарт орсон бөгөөд тэрбээр 27 сая ам.долларын орлого олсон аж. Түүний бичсэн ном АНУ-д 2.7 сая ширхэг худалдаалагдсан байна. Үүнээс гадна, Кинг романаас нь сэдэвлэн бүтээсэн “It” кино санхүүгийн хувьд ашиг орлоготой байжээ.

Америкийн зохиолч Жон Гришэм 21 сая ам.долларын орлогоороо дөрөвдүгээрт бичигдсэн бол тавдугаарт тус тус 18.5 сая ам.долларын орлоготой Дэн Браун, Жефф Кинни нар орсон байна. Тавдугаар байрын дараа шууд долдугаарт, “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номоороо дуулиан шуугиан тарьсан Америкийн сэтгүүлч Майкл Вулф бичигджээ. Тэрбээр 13 сая ам.долларын орлого олсон байна.

Америкийн зохиолч Нора Робертс болон Даниэда Стил 12 сая ам.долларын ашиг олсноор наймдугаарт орсон бол Америкийн зохиолч Рик Риордан, Британийн зохиолч Эрик Леонард Жеймс нар 10.5 сая ам.долларын орлогоороо жагсаалтын аравдугаарт бичигджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

зохиолч жеймс паттерсон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.